Нийслэлд маргааш цас орно

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Нийслэлд маргааш цас орно

Зуны эхэн сар шинийн нэгнээс эхлэн монгол орны газар тариалангийн бүс нутгаар  тэнгэр хангай хур бороогоо хайрласанд орон нутгийн иргэд ам сайтай байна.  Өнөөдөр Улаанбаатарт цас орж, 3-7 хэмийн дулаан байсан бол маргааш мөн бага зэргийн цас үргэлжлэн орох төлөвтэй байна.

Ус цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр бол өчигдөр Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цас орсон бол өнөөдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа гэнэ. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр нутгийн баруун хэсгээр хур тунадасгүй тогтуун, тухайлбал Ховд аймагт 8 хэмийн дулаан, Увс аймгийн зарим газраар үдээс өмнө бага зэргийн цас орсон боловч одоогоор тэнгэр хангай тогтуун байна гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж