“Voice” хамтлаг гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Voice” хамтлаг гранпри хүртлээ

“Voice” хамтлагийн уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 9-19-ний өдрүүдэд БНАСАУ-д болсон 27 дахь удаагийн "Хаврын баяр" олон улсын урлагийн наадамд амжилттай оролцон, гран при шагнал хүртжээ. Наадамд Австри, Герман, Франц, Хятад, Орос, Япон зэрэг 19 орны 500-гаад уран бүтээлч оролцжээ. 

Түүнчлэн Олон улсын урлагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Баярмаа мөнгөн цомын эзэн болжээ. “Voice” хамтлагийнхан энэ удаагийн наадамд “Монгол”, “Voice of Mongolia”, “The Phantom of the opera”, “La Danza” зэрэг бүтээлээ толилуулсан бөгөөд хүндэтгэлийн гала тоглолтод “The Phantom of the opera” транс дуугаар болон Хятадын оркестр, "Большой театр"-ын дуучидтай хамтран алдарт “Травиатта” дуурийн “Хундагын дуу”-гаар оролцсон байна.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж