“Домогт Ану хатан” бестселлерийг дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан” бестселлерийг дахин тэргүүллээ

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  бестселлерт Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман тэргүүлсэн хэвээрээ  ч Драмын эрдмийн театрын тайзнаа жүжиг болон амилсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” ном эргэн бестселлерт дээгүүр жагсжээ. Харин бусад номын  bestseller-ыг орчуулагч Б.Энх-Амгалангын “Өглөөний хүн” ном тэргүүлжээ.

Уран зохиолын бестсэллер  
 
1. Чонон сүлд
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Хятадын зохиолч Зян Рунг талын малчин монгол айлд аж төрж олон жил мал хариулж, чонын бэлтрэг тэжээсэн айлынхаа малчидтай ижил дасал болон тэр л идээшин ээнэгшсэн аж байдлаа дэвсгэрлэн “Чонон сүлд” роман бичиж 2004 онд хэвлүүлсэн нь өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж зохиолчийнхоо төдийгүй монгол үндэстний нэр алдрыг дуурсгасан. “Монсудар” хэвлэлийн газраас энэхүү номыг эрхлэн гаргасан нь уншигчдын таалалд нийцэж ийнхүү хамгийн хурдан хугацаанд уншигчдад хүрсэн номоор шалгарч монгол хүн бүрийн ширээний ном болж чадахуйц чансаатай бүтээл болохоо баталсан юм. Дэлхий дахинаа шуугиан тарьж, хэлнээс хэл дамжин өртөөлж, сая сая уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж орон орны ялангуяа орчин цагийн уран зохиолын шилдэг, хамгийн өндөр борлуулалттай номыг уншигчдадаа хүргэх зорилго тавьж ажилладгаараа уншигчдын танил болсон “Монсудар” хэвлэлийн газрынхан энэхүү гайхалтай номыг нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын орчуулснаар монголчуудадаа хүргэсэн юмаа.
 
 2. Домогт Ану хатан
 
Зохиолч: Б.Шүүдэрцэцэг

 
Зуун зууны турш исгэрэн үлээсэн монгол нутгийн хөх салхинд Зуун модны шаргал элс бидэртэн, их ойгоосоо тасран ургасан хэдхэн шинэс модод намуухан шуугих нь харийн дайсантай амь үл хайрлан тулалдахын бэлгэдэл арван хоёр салаа эвэрт бугын баг мориндоо зүүн манжийн цэрэгтэй байлдаж яваад энд насан эцэслэсэн Ану хатны домгийг хүүрнэх мэт…Эдүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домог оршвой.

 
3. Бүрэнхий
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар

 
Энэхүү цуврал одоогоор 50 гаруй орны хэл дээр 116 сая хувь борлогдчихоод байгаа юм. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд уг зохиолд маш өндөр үнэлгээг өгөөд байгаа бөгөөд тухайлбал, “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” – USA Today, “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” –VOY, “Шинэ Сар… фенүүдээ гурав дахь дэвтрийг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” – School Library Journal гэж дүгнэсэн байна.
 
4. Ногоон нүдэн лам
 
Зохиолч: Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт

 
Зохиолч энэхүү номоо монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бодит амьдралаас сэдэвлэн бичсэн ажээ. Grand book 2008, 2009 оны шилдэг номоор шалгарч, 2009 оны Азийн Уран зохиолын Мэн шагналын хагас шигшээ 24 номын нэгээр шалгарсан.
 

5. Сүмтэй бударын чулуу
 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын нэрэмжит “Өд сан”

 
МУ-ын Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” хос ном болон шинэчлэгдэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гарсан. 1990 онд хэвлэгдэж хамгийн хурдан борлуулалттай эрэлттэй номоор шалгарч байсан энэхүү номыг Р.Чойномын мэндэлсэний 75 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Номын овор хэмжээг багасгаж ийнхүү хос болгон гаргасан бөгөөд нэгдүгээр дэвтэрт шүлэг, хоёр дахь дэвтэрт нь найраглалуудыг оруулсан байна.
 
 

6. Миний амьдралын түүх
 

7. Шинэ сар

Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Энэхүү цуврал одоогоор 50 гаруй орны хэл дээр 116 сая хувь борлогдчихоод байгаа юм. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд уг зохиолд маш өндөр үнэлгээг өгөөд байгаа бөгөөд тухайлбал, “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” – USA Today, “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” –VOY, “Шинэ Сар… фенүүдээ 3 дахь дэвтрийг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” – School Library Journal гэж дүгнэсэн байна.
 

8. Атаархах зүйл үгүй
 
Зохиогч: Барбара Демик 

 
Хойд Солонгосын жирийн иргэдийн амьдралын талаарх шилдэг ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа. БИ БИ СИ-гийн шилдэг номын шагналыг авсан энэхүү бүтээлийг орчуулагч Шаравдоржийн Энхжаргал монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн байна. Барбара Демик Өмнөд Солонгост Лос Анжелес Таймс сонины сурвалжлагчаар ажиллаж эхлэхээсээ л Хойт Солонгосоос зугтаж ирсэн хүмүүстэй уулзан, ярилцаж эхэлжээ. Ингээд уулзсан бүх хүнээсээ нийгмийн өөр өөр давхаргыг төлөөлөх хэд хэдэн хүнийг сонгон авч номдоо оруулсан аж. Номыг нь уншууртай болгож байгаа хамгийн гол онцлог нь улс төрийн том онол, таавар энэ тэр дэвшүүлсэнгүй, ердөө л жирийн иргэд тэнд хэрхэн аж төрдгийг чухам тэнд бүх насаараа амьдарсан хүнээр яриулсанд нь л оршино.
 
9. Дэлхийн сонгомол өгүүллэг
 
Эмхэтгэсэн: Г.Аюурзана

 
Дэлхийн шилдэг гэгдэх 30 гаруй өгүүллэгээс бүрдсэн энэхүү номонд өнөөдөр амьд сэрүүн байгаа, зохиол бүтээл нь орчин үеийн өгүүллэгийн шинэ түвшинд хүрсэн хэмээн үнэлэгддэг алдарт зохиолчдын бүтээл багтсанаараа тун онцлог. Ж.Жойс, У.Фолкнер, Э.Хэмингуэй, Х.Мураками, Д.Дёрри нарын 27 зохиолчийн бүтээл уг номд орсон. Реализм, минимализм, модерн, пост модерн чиглэлийн өгүүллэгүүд номын ихэнх хувийг эзэлж байна.
 
 

10. Чингис хааны нууц түүх

Зохиолч: С.Жаргалсайхан, Л.Удвал

Монголын уран зохиолын хөгжлийн ийм үед тэсрэлт болж гарч ирсэн сор бүтээл бол “Чингис хааны нууц түүх” роман билээ. Энэхүү романы гайхамшигт хувь зохиол нь дэлхийн хүн-Чингис хааны дүрийг бүтээсэн өнөөг хүртэлх бүхий л ололтыг шингээх, омойтсныг залруулах, орхигдсныг нэмэх, олдошгүйг нөхөх түүхэн шаардлагыг уран бүтээлийнхээ гол зорилго болгон бүтээл туурвисанд оршино. Тиймээс энэ зохиол Чингис хааныг хүнийх нь хувьд амилуулж, тэрхүү хувь чанар нь түүхэн үйл явдлын дунд хэрхэн алдаж, эндэж, унаж босч, төлөвшиж хөгжиж байгааг уран сайхнаар үзүүлсэн нь уншигчдын таалалд нийцсэн шилдэг бүтээл болжээ.

Бусад

1. Өглөөний хүн
 
Орчуулагч: Б.Энх-Амгалан

 
Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ. Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л…таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно. Ном хүний амьд­ралыг өөрчилж чадах увдистай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй хэмээн амлаж олон хүний ширээний ном болсон юм. 

Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь
 
тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал! Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л… таны амьдралыг өөрчилж чадах увидастай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй ээ…
 
 
 2. Эртний түвдийн залуужуулах нууц жор
 
Эрхлэн гаргасан: “Амжилтын хөтөч” ТББ

 
Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал,
 
зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.
 
 

3. Оксфорд-Монсудар Англи Монгол толь бичиг
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар

 
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи-Монгол толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.
 
 

4. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
 
Зохиогч: Нам Ин Сүг Орчуулагч: О.Оюунжаргал

 
Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангуудад хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас, хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална гэх мэт маш үнэтэй зүйлүүдийг бичсэн байна. Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдрал нь тодорхойлогддог. Өнөөдөр амьдрах зарчим Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой.
 

 
5. Ээж ба хүүхэд
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар

 
“Монсудар” хэвлэлийн газраас ээж танд бас таны хүүхдэд зориулан зурган тайлбартай гарын авлага хэвлэн гаргалаа. Хүүхэдтэй болох нь хүний амьдралын сэтгэл догдлуулсан үйл явдал мөн боловч бас хажуугаар нь огт танил биш, барьц алдам шинэ ертөнцийг авчирдаг билээ.  Тэгвэл энэ ном ээж таныг /бас аавыг/ жирэмслэлтийн хамгийн эхний шатнаас хөтөлж, хүүхдээ гурван нас хүртэл нь цаг хугацааг аз жаргалтай, эрүүл саруулаар туулахад тусалж, хүн хэмээх агуу бодгалийн амьдралыг зөв сайхнаар эхлүүлэх боломж өгөх болно. Залуу эцэг эх төдийгүй өвөө эмээ нарт ч хүүхэд асрах талаар мэдэх мэдэхгүй юм зөндөө л гардаг шүү дээ. Зарим асуудал нь бүр түвэгтэй, сэтгэл зовоох нь ч бий. Энэ бүхнийг өөрсдөдөө хялбархан шийдэх гарц зөндөө ажээ. Бодит амьдралд нэн ойр, өнгөт зурагтай энэ номонд ээж, хүүхэд, гэр бүлд хэрэгтэй олон зөвлөмж, өдөр бүр тулгардаг бэрхшээлийг яаж шийдэх, хүүхдийн хөгжил хэрхэн явагддаг, хүүхдийг хооллох болон тэдэнд тусдаг өвчин, дархлаажуулалтын тухай хамгийн орчин үеийн мэдээллийг багтаасан иж бүрэн гарын авлага монголд анх удаа худалдаанд гарлаа. Хэвлэлийн өндөр технологиор бүтсэн энэ ном “Жирэмсэн үе ба төрөлт”, “Хүүхдээ асрах”, “Танай хүүхдийн эрүүл мэнд” зэрэг бүлэгтэй бөгөөд дэлхий даяар хоёр сая гаруй хувь борлогджээ. Айл гэрт заавал байх ёстой “Ээж ба хүүхэд” ном нь дэлхий дахинд 2 сая гаруй хувь зарагдсан олон улсын бестселлер бүтээл юм.
 
 
6. Mongolian-english dic pocket 
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 

Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.
 
 


7. Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан
 
Зохиолч: Жак Уэтерфорд орчуулсан: Г.Ганболд

 
“Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг, худалдаа, хувцас хунар, утга зохиол, хэл, хөгжим гэх мэт манай ертөнцийн амьдралын бараг бүх хүрээнд Чингис хаан болон түүний эмхлэн байгуулсан Монголын эзэнт гүрэн арилшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Манай гарагийн алс бөглүү хязгаарын гайхамшигт нэгэн хүмүүн дэлхий ертөнцийг хэрхэн өнөөгийн шинэ эринтэй золгуулсан тухай гайхалтай үнэн түүхийг энэхүү номонд өгүүлсэн.
 
 

8. Дэлхийн түүх
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар

 
Уншигч бидний оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулж, ширээний ном болж чадахуйц “Дэлхийн түүх” хэмээх гайхамшигт номыг “Монсудар” хэвлэлийн газар Английн“Dorling Kindersley” хэвлэлийн газартай хам­тарч монгол хэл дээр хэвлэн гаргасан нь хүний мичин өвөг дээдсээсээ буюу 4.5 сая жилээс эхлээд өнөө үеийн 2007 оны үйл явдал хүртэлх мэдээллийг хамарчээ. Үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгүүдтэй.
 
 

9. Очир огтлогч буюу таны амьдрал, бизнесийг залахуйн ухааны тухай бурхан буддагийн сургаал оршвой
 
Зохиогч: Гэвш Майкл Роач Орчуулсан: Э.Нямсүрэн

 
Цастын орны өнө эртний болоод өнөө үеийн Бурхны шашны уламжлалт билгүүн ухааны хосгүй нэгэн хослол болсон “Очир огтлогч” бээр таны амьдрал ажил хоёрт амжилт авчрах залхуйн ухааныг танд өгч байна. Өнөөгийн Буддизмын агуу багш нарын нэг болсон гэвш Майкл Роач “Очир огтлогч”-ийг гурав давхарлаад танд
 
өгөөмөр сэтгэлээр өргөн барьж байна. Нэг дэх нь Бурхан Будда өөрийн шавь Субутитай /Сувд/ ярилцаж буй хэлбэрээр бичсэн эртний энэ судраас шигшиж түүсэн сувдан орчуулга юм. Ертөнцийн Буддистуудын гол бүтээл гэгддэг Очир эрдэнийн судар олон сайхан бүтээлийг өөрөөсөө төрүүлсэн амой. Хоёр дахь давхарт гэвш Майкл Бурхны шашны сонгомол бүтээлүүдээс түүж орчуулснаа оруулжээ. Энэ номын гол хэсэг буюу гутгаар давхарт зохиогч Очир эрдэнийн судар болон тайлбаруудад дөрөөлөн өөрийн сургаалаа айлдсан байна. 
 
 
10. Далд ухамсар бүхнийг чадна
 
Зохиогч: Джон Кехо

Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
 
“Далд ухамсар бүхнийг чадна” номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна. Зохиогч танд: -Далд ухамсрынхаа хүчийг эзэмших -Бүтээлч чадвараа хөгжүүлэх -өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх -өөрийн зүүдээ тайлж ойлгох -өөрийгөө анагаах -амжилтанд чиглэсэн ухамсар бүрдүүлэх -үр дүнтэйхарьцаа тогтоож, цаашид хөгжүүлэх чадваруудыг эзэмшихэд туслах тодорхой зааврыг санал болгож байна. Энэ ном их хэмжээний чухал мэдээлэл агуулсан ба Арнольд Шварценеггер, Хиллари Клинтон, Билл Гэйтс зэрэг алдартай хүмүүсийн ярьсан сонирхолтой түүхийг багтаажээ.
 

Г.Даша

 
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж