
Канадын “Сenterra Gold” компани Монголд “Гацуурт” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бороогийн алтны уурхайд ашиглалт явуулж дуусса юм. “Сenterra Gold”-ын алтны үйлдвэрлэл буурсныг Бороогийн уурхайн нөөцийн хэмжээ буурсантай холбоотой гэдэг. Тиймээс “Гацуурт” төслийнхөө хүрээнд алт олборлох төлөвлөгөөтэй байгаа гэж компанийн удирдлагууд мэдэгджээ. Тэд одоо Монгол Улсад шинээр хэрэгжих гэж буй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар уг төслийн уурхайд олборлолт явуулахыг зөвшөөрөх эсэхийг хүлээж буй гэнэ.
Ж.ГЭГЭЭ