Хонгор сумын бизнес эрхлэгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Хонгор сумын бизнес эрхлэгчидтэй уулзав

Өнөөдөр Хонгор сумын бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт семинарыг Худалдаа аж үлйдвэрийн танхимаас зохион байгууллаа. Иргэдийн санаа бодлыг сонсох, Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг таниулан сурталчлах болон бизнесийг хөгжүүлэх, бизнесээ эхлүүлэхэд нь зориулан мэдээ мэдээлэл өгөх зорилготой сургалтыг сумын тамгын газартай хамтран ажиллах гэрээний дагуу явуулжээ. Энэ үеэр бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн мэдээлэл олгох үйлчилгээ, гадаадын мэргэжилтэн урих үйлчилгээний талаар болон бизнес эрхлэгчдэд оюуны эрхийн хамгаалалтын үйлчилгээний талаарх ойлголтуудыг өгчээ.

Хонгор сумын хэмжээнд 89 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эрхэлдэг аж. Энэ удаагийн сургалтанд төсөл бичих аргачлалын талаарх сургалт багтсан бөгөөд төсөл бичиж, хөнгөлттэй нөхцлөөр ямар наг барьцаа төлбөргүйгээр Органик монгол хөтөлбөрт долоон иргэнийг энэ онд хамруулахаар болжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж