“День победы” тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“День победы” тэмцээн болов

Аугаа их ялалтын баяр, Орос-Монгол улсын хооронд дипломат
харилцаа тогтсоны 90 жилийн ой, Дархан-50 жилийн ойн хүрээнд спортын
таван төрлийн “День победы”
тэмцээн энэ сарын нэгэнд боллоо. Тус тэмцээнд хоёр
улсын дөрвөн багийн тамирчид оролцсон  бөгөөд багийн дүнгээр Дархан-Уул аймгийн Аудитийн газрын баг
тамирчид тэргүүлжээ. Тэмцээнд
ОХУ-ын Консулын газар,  
Дархан-Уул аймгийн Засаг даргын
Тамгын г
азар, Аймгийн Аудитийн газар, ОХУ-ын  Улан-Үд хотын  баг тамирчид өрсөлдсөн байна. Шатрын төрөлд “Улан-Үдэ” багийн
С.Энхболд, даамны т
өрөлд “Аудит” багийн С.Батцэцэг, ширээний теннисний төрөлд “Аудит”
багийн н.Батм
өнгөн, н.Сувдмаа, билльярдын төрөлд “ЗДТГ”
багийн Т.Ганболд, волейболын т
өрөлд “ОХУ-Консул” баг тус тус тэргүүлжээ.

Б.Урантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж