
Bing болон Bing Maps үйлчилгээтэй анхны BlackBerry бүтээгдэхүүнүүд энэ оны зун худалдаанд гарах бөгөөд эхний ээлжинд Playbook планшет байх аж. Research in Motion өөрийн газрын зурагны үйлчилгээг BlackBerry Maps гэж нэрлэхээр төлөвлөж байна.
Хоёр компанийн хамтын ажиллагааг Microsoft компанийн Гүйцэтгэх Захирал Стив Балмер Орланда хотод болсон BlackBerry World чуулганы үеэр зарласан. Тэрээр Microsoft компани BlackBerry-д хөрөнгө оруулна гэж мэдэгджээ. Гэхдээ чухам ямар хэлбэрээр хөрөнгө оруулахаа тодруулаагүй аж.
Н.Тунгалаг