Сэтгүүлч Б.Сумхүүд зориулсан хандивын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Б.Сумхүүд зориулсан хандивын тоглолт болно

Хүнд өвчинтэй тэмцэж яваа сэтгүүлч Б.Сумхүүгийн эмчилгээний зардлын тодорхой хэсгийг бүрдүүлэх зорилгоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэрээр бөөрний дутагдал өвчнөөсөө болоод Б.Сумхүүгийн хоёр нүд юм харахаа больжээ. Өмнөд хөршид бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд 40-60 сая төгрөгийн зардал гарах юм байна.

 

“Сүүн сэтгэл”нэртэй хандивын тоглолт энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд “Харанга”, “Шар айраг”, “Лемонс”, “Шуранхай”, “Мотив”, “Гурван охин” зэрэг хамтлаг, дуучин Д.Болд, Д.Батсүх, BX, С.Жавхлан, Д.Энхзул, Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров нар оролцохоор болжээ. Үүнээс гадна рок, поп, нийтийн дууны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн олон хамтлаг, дуучин энэ тоглолтод өөрсдийн уран бүтээлээсээ толилуулна. Энэхүү хандивын арга хэмжээг зохион байгуулахад ИЗ-НН-ын генсек, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү тусалж байгаа юм байна.

 Тоглолтыг тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд авахыг хүссэн хүмүүс 95270670 дугаарын утсаар захиалгаа өгөх боломжтой ажээ. Үүнээс гадна үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Ж Мобайл компанийн хэрэглэгчид 150103 гэсэн тусгай дугаар руу дурын мессеж илгээж сүүн сэтгэлийн хандив өргөж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж