Яруу найргийн наадам хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Яруу найргийн наадам хийнэ

Үндэсний шинэ нам нь таван жилийн ойгоо угтан, “Монгол хүний зүрхний бичээс” сэдвийн дор эх орон, тусгаар тогтнол, үндэсний үзлийг шингээсэн яруу найргийн наадмыг шүлгийн мастеруудын дунд зохиохоор болжээ. Тус наадамд оролцох уран бүтээлчдийг маргааш өдрийг дуустал бүртгэх аж. Бүртгүүлсэн уран бүтээлчдийг хоёр үе шаттай шүүн, шигшинэ. Гол нь шүлгээ уран яруу уншиж, үзэгчдэд хүргэх нь чухал. Тиймээс эхний шалгаруулалтад 15 уран бүтээлчийг шалгаруулах бол хоёр дахь шатанд таван оролцогчийг шалгаруулан үлдээнэ.  Харин тэдгээр нь дууны мастеруудтай хамтран энэ сарын 19-нд нэгдсэн тоглолт хийх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж