
Олон жил туршигдсан гоо сайхны аргыг сана. Хамгийн чухал будалт бол нүд. Таны нүд хамгийн гоё гэдэгт итгэ. Эхээс заяасан энэ гоо сайхнаа жаахан л тордоод өг. Дээд зовхио шингэн контураар хүрээлж, сормуусаа буд. Будахаасаа өмнө сормуусаа норговол будаг сайн тогтдог. Дэрвэгэр сормуустай бүсгүй хэзээд хараа булаасаар ирсэн.
Хоёр дахь алхам бол хумсаа буд. Таны дэгжин, эмэгтэйлэг шинжийг тодотгож байдаг зүйл бол засаж будсан хумс. Хэтэрхий урт байх нь яав ч зохимжгүй. Хумсаа янзлах нь танаас их цаг шаардахгүй. Та хумсны саа гар дороо бэлэн байлгах хэрэгтэй. Үүнийгээ өнгөгүй лактай хамт түрхэхэд л болно.
Зовхиндоо тен түрхэх нь таны тухайн өдрийг хэрхэн мэдэрч хүлээж авч байгаагийн шинж. Гүн хөх, хар, эсвэл ногоон өнгийн тен хэрэглэж нүдээрээ ямар ч драм зохиож болно.
Уруул бол бүсгүйн хүслийн илэрхийлэл. Хамгийн гайхалтай make up. Та зөвхөн уруулаа гайхалтай будсан байхад нүүрээ будах шаардлагагүй болно. Танд дор хаяж гурван өөр өнгийн уруулын будаг байх хэрэгтэй. Өөрийн царай зүснийхээ онцлогт тохирох уруулын будгыг олж мэд. Уруулаа будаагүй эмэгтэй хүн бол эмэгтэй биш гэдэг үг байдаг.
Одоо үсээ янзлах л үлдлээ. Таны үс урт богино, хүрэн, хар ямар ч бай хамаагүй хөвсгөр, бас намирсан байх нь чухал. Хэрхэн өөрчилж янзлах нь таны уран сэтгэмжээс л шалтгаална. Үсээ янзлаагүй үед ч гайхалтай харагдах талаас нь олж хар. Танд үс самнах, сүлжих, боох, хавчих, ороох, индүүдэх асар их туршлага бий. Зөвхөн нэг хэв загварт баригдахаас л зайлсхийх хэрэгтэй. Харин одоо өөрийгөө толинд хар даа. Маш хурдан, гайхалтай будалт байгаа биз.
Бэлтгэсэн Н.Энхээ
naraa 2010-04-09 202.55.191.35
мэдэхэд илүүдэхгүй юм байна
zochin 2010-04-09 202.131.246.131
zaa yaahvdee ghdee ene arai bish yuma aa jhn amidraltai yum bicheechee
Ганаа 2010-04-09 202.179.20.183
хумсандаа лак түрхээд юунд ч хүрэлгүй хэдэн минут хатаана гээд боддоо Ганц хоромын будалт ч гэх шиг жаахан амьдралтай юм бичиж бай л даа
dddd 2010-04-09 76.169.39.220
huure yahiin ene butehgui Ingeed garval haltar haragdiish dee
Zochin 2010-04-09 182.160.26.88
Mongol huuhnuuded tohirohgue zovolgoo bnaaihenh mongol huuhnuudii aris n eruul bish batga sevh bolon tolbotoi bdagtegheer oogoo darhiin tuld pudr zaaval heregleh bolno shuu dee
Зочин 2010-04-09 150.59.194.227
ene ingeed l 1 minutda bgatah hereg u manai ehner law dor hayaj 30min boldog