Монгол залуу анх удаа Google-ээс 18000 ам.доллар авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Монгол залуу анх удаа Google-ээс 18000 ам.доллар авлаа

Б.Батбилэг гэх залуу гурван жилийн өмнөөс Google Adsense-д оролцож эхэлжээ. Тэрбээр одоо дөрвөн вэб сайт, найман блог ажиллуулдаг юм байна. Ихэнхийг нь англи хэлээр хөтлөн явуулдаг аж. Түүний сарын орлого 10000 ам.доллараас буудаггүй гэнэ. Энэ удаа анхныхаа 18000 ам.долларыг Google-ээс авсан байна. Энэ нь Монгол залуу анх удаа Google-ээс 18000 ам.доллар авч байгаа тохиолдол юм.  Google -ийн гайхамшгуудын нэг бол яах аргагүй Adsense хөтөлбөр юм. Гол нь энд хөгшин, залуу гэж ялгалгүйгээр тэгш боломж олгодог юм.  Google Adsense нь анх 2003 онд гарсан бөгөөд Google-ээс гаргасан сурталчилгааг өөрийн блог, вэб сайт, hi5-ийн profile , youtube-ийн видеонд ч тавиж болох бөгөөд таны хандалт сурталчилгаан дээрх даралт бүрт Google орлого бодож олгодог байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж