Цөмийн станцийн ойролцоогоос хүмүүс баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Цөмийн станцийн ойролцоогоос хүмүүс баривчилжээ

Английн зүүн хойд талд байдаг Sellafield-ийн цөмийн түлш дахин боловсруулах  станцийн ойролцоо газраас таван хүнийг терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийн заалтын дагуу баривчлан саатуулсныг английн цагдаагийн газраас мягмар гаригт мэдээлсэн байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр цөмийн станцийн ойролцоо орших хяналт шалгалтын ажилтнууд нэгэн машиныг зогсоон дотор нь сууж явсан таван хүнийг баривчлан саатуулжээ.

Эдгээр хүмүүс бүгдээрээ хорь гаруй насны хүмүүс бөгөөд Лондоны оршин суугчид  байсан гэж цагдаа мэдээлсэн аж.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж