Yokohama-аас цацраг идэвхт машинууд иржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Yokohama-аас цацраг идэвхт машинууд иржээ

Японы Йокохамагийн усан буудлаас ачигдаж, Чилийн Икике усан буудалд хүрэлцэн ирсэн автомашинуудаас радио цацраг идэвхт бохирдол илэрсэн тухай даваа гаригт чилийн гаалийн байгууллагаас мэдээлсэн байна. Нийт 2479 автомашин ачигдан ирсэн байна.

Гаалийн ажилтнуудын мэдээлснээр ердийн үзлэгийн үеэр 20 машинаас 1-3, нэг машинаас тавдугаар зэрэглэлийн цацрагийн бохирдол илэрсэн аж.
Чилийн сангийн дэд нарийн бичгийн дарга Мигель Анхель Кесада “Икике усан буудлын боомтод ажиллаж байгаа ажилчид, иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахааргүй байгаа. Машинуудыг усан онгоц дотор угааж цэвэрлэх бөгөөд угаасан ус онгоц  дотроо үлдэх болно” гэсэн байна.

Чилийн цөмийн эрчим хүчний үндэсний Комисстай холбоо тогтоож, мэдэгдсэнээ Кесада хэлээд иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахааргүй байгаа гэжээ.
Гаалийн эрх баригчид 80 ажилтнаа үзлэгт оруулахад цацраг идэвхт бохирдол илрээгүй байна.

Одоохондоо нэг ч машин усан онгоцноос буулгаагүй байгаа бөгөөд усан буудлын 100 орчим ажилчид эрүүл мэндэд нь учирч болох аюулыг сэрэмжлүүлэн эсэргүүцлийн цуглаан хийжээ.
Японд газар хөдөлж, цунамийн гамшиг учирсны улмаас цөмийн цахилгаан станцад гэмтэл гарч, радио идэвхт бохирдол үүсснээс хойш гадаад орнууд руу ачуулан явуулсан автомашинуудын хувьд гарч буй анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж