Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч ирнэ

БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань нөгөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ. Монголбанктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд гарын үсэг зурахаар ийн Улаанбаатарыг зорьжээ. Монголбанкны зүгээс тавьсан саналын дагуу дээрх хэлцлийг байгуулах гэж буй юм.
Импортын хэрэглээ давамгайлсан зарлагатай,  гадаад валютын орлого нь улирлын чанартай байдаг манай орны хувьд хямралаас урьдчилан сэргийлэх, хохирлын цар хүрээг бууруулах тусгай төлөвлөгөө,  арга хэрэгслүүдтэй байх зайлшгүй шаардлагатайг дэлхий нийтийг хамарсан санхүү,  эдийн засгийн хямрал харуулсан. Уг тусгай төлөвлөгөө,  арга хэрэгслүүдийг бүрдүүлэх ажлын хүрээнд Монголбанк нь Хятадын ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурах ёслолыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах болсон байна.
Монголбанк,  Хятадын Ардын банк хооронд дээрх своп хэлцлийн гэрээ  байгуулснаар валютын дотоодын захад тогтворгүй байдал үүссэн тохиолдолд захад юанийг шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж