Цагдаагийн ажилтны хэргийг прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтны хэргийг прокурорт шилжүүлэв

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  20-02 УНИ улсын дугаартай Тоёото креста маркийн машин жолоодож  явахдаа Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтны С-ыг мөргөж амь насыг нь хохироосон Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч, дэслэгч Г-д холбогдох хэргийг  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр Тээврийн прокурорт шилжүүлсэн байна.  Сэжигтэн цагдаагийн дэслэгч  Г-д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалтыг зөрчиж, улмаар иргэн С-ийн амь насыг хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр  болжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж