Нөхрийнхөө таагүй ааштай хэрхэн эвлэрэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Нөхрийнхөө таагүй ааштай хэрхэн эвлэрэх вэ?

Асуулт:
Миний нөхөр одоо 56- тай. Би түүнтэй хамт  гадуур явахаас санаа зовдог болсон. Учир нь тэр улам муухай ааштай, хэдэр болоод байна. Өчүүхэн зүйлээс ч өө олж, эргэн тойрны хүмүүст муухай аашилж, харааж зүхдэг. Тэр зоогын газрын үйлчилгээ, хүлээн авагч, өөртөө нь утсаар ярьж байгаа хүнд үргэлж уурлаж, муу муухайгаар  хэлнэ. Маш найрсаг хүнийг ч тэр тавгүй болгож орхидог. Түүнийг ингэж муухай аашлахад хүмүүст ямар байгааг тэр огт ойлгодоггүй. Нөхөр маань өөрийн гэсэн хатуу үзэл баримтлалтай хүн. Хэн нэгэн түүний саналаас зөрөх үед тэр маш их уурладаг. Хоёр жилийн өмнө би түүнд анхааруулахаар  энэ муухай ааш авирыг цаашид тэвчиж чадахгүй гэдгээ хэлсэн. Бас уураа барьж, бусдыг элдвээр дуудахгүй байхыг гуйсан юм. Хэрвээ энэ хэвээрээ байвал бидний харилцаа дуусна гэдгийг хэлсэн. Түүнээс хойш зургаан сар тэр зүгээр болсон боловч тэр дахиад л бүдүүлэг загнах болсон. Тэр уурлахгүй бол маш ухаалаг, халамжтай хүн. Гэвч уурлах юм бол бүх зүйл эсрэгээр эргэдэг. Би аль болох тайван амьдармаар байна. Би эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг там болгож биш, сайн сайхан байлгахыг хүсдэг. Би нөхөртөө хайртай. Би яавал дээр вэ?
 
Bette R, Michigan
Танд гэж хэлэхэд та энэ асуудлыг шийдэлгүй орхиж явж болохгүй. Хамгийн чухал зүйл бол энэ нөхцөл байдлыг та сайжруулж  чадна.
-Таны нөхөр асуудал юунд байгааг сайн ойлгож ухаарч байгаа.
Тэр уураа барьж дийлэхгүйдээ харамсаж байгаа.
-Нөхөрт тань тусламж гарцаагүй хэрэгтэй.
– Нөхөр тань ялангуяа таныг туслана гэж итгэж байгаа.
– Хэрвээ та одооноос шийдвэртэй алхам хийж чадвал сайжралыг олно.
Таныг тулган шаардлага тавихаас ч өмнө тэр өөрчлөгдөж чадна. Танд мэргэжлийн хүний тусламж зөвлөгөө хэрэгтэй. Таныг яваад өгвөл түүний амьдрал улам хурдан уруудна.
Түүний яагаад уурлаж бухимдаад байгаа шалтгааныг ол. Түүний насан дээр эрчүүд тэтгэвэрт  гардаг. Ажилгүй болсон хүний хувьд энэ маш хүнд цохилт. Түүнд буруу байхгүй ч бүх юм буруугаар эргэсэн юм шиг санагдаж болох. Түүнд маш хэцүү байгаа болохоор уур бухимдлаар үүнийгээ илэрхийлж байж болох юм. Магадгүй бусдыг уурлууллж зовоох нь түүнийг жаахан тайвшруулдаг байж мдэнэ. Нэгэнт тэр стресст орсноо мэдэхгүй байгаа хойно уур бухимдал хорслоор энэ нь илэрч буй хэрэг. Магадгүй тэр ажил дээрээ хүмүүст юу хийх ёстойг байнга  заадаг байсан болов уу. Эсвэл тэр бусдын үйлдэл санаанд нь огт таалагддаггүй хүн. Хөгширч байгаа нь үүнд улам дарамт болдог. Ийм үзэгдэл настай хүмүүсийн дунд ажиглагддаг бөгөөд тэд өөрсдийгөө нийгэмд гадуурхагдаж байна гэж боддог.
Та түүнд бодит байдлыг байгаагаар нь хүлээж авахад нь тусла.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж