
Багийн хамгаалагч Гайл Клиши шинэ бэлгэ тэмдэг нь багийн түүхийг өгүүлэх, тоглогчид, хөгжөөн дэмжигчдэд таниулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Клиши “Энэ багтай хамт байсаар ирсэн хүмүүст их чухал үйл явдал болж байна. Мөн бидэнд, тоглогч нарт багийнхаа түүхийг мэдэж авах боломжтой логотой болж байгаад баяртай байна. Бид багийн бүх түүхийг мэдэхгүй. Харин энэ логоноос багийн эхлэлийн түүхийг мэдэж авах боломжтой боллоо. “Арсенал”-ын төлөө тоглож байгаа тоглогчдод шинэ өмсгөл бүх зүйлийг санаж байх боломж олгож байна” хэмээн өмсгөлийг танилцуулах арга хэмжээний үеэр хэлсэн байна.
“Их буучид”-ын залуу одод болох Жак Уилшер болон хаалгач Восчьех Счесни нар ч шинэ логонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Счесни шинэ логотой шинэ өмсгөлийг ирэх улирлаас өмсөхдөө бахархах сэтгэл төрнө гэж хэлжээ.
Багийн ахлагч Сэск Фабрэегас ч өмсгөлийн сурталчилгаанд оролцсон бөгөөд “Арсенал”-ын хөгжөөн дэмжигчид түүнийг ирэх жил ч багийг нь ахлахыг хүсч байгаа билээ. Учир нь түүнийг төрөлх баг “Барселона” нь авахаар удаан хөөцөлдөж байгаа юм.
Score Studio