
“Хатагтай Блан” хэмээх нэртэй энэ гайхалтай хөгжмийн зэмсгийг суут яруу найрагч Байронын ач охин Энни Бланнид зориулан хийж байсан аж. Хийлийн анхын эзэд нь Францын нэрт хийлч Жан Батист Вийом болон германы цуглуулагч ноён Иоганн Кнооп зэрэг хүмүүс байсан гэнэ. Харин энэхүү хийл 2008 онд японы ашгийн бус дээрхи байгууллагад 10 сая ам.доллараар зарагдан ирсэн гэдэг бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хийл болж байгаа юм. Энэхүү хийлийн үнэ хаялцах худалдаа 6-р сарын 20-оос интернэтээр явагдах бөгөөд Таризо агентлаг хариуцах юм байна.
М.Наст