Г.Өсөхбаяр шинэ авиралтад бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр шинэ авиралтад бэлтгэж байна

Дэлхийн зулай Эверестийн ноён оргилд амжилттай авирч байсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өмнө нь огт хүн авирч байгаагүй уулын оргилд гарахаар тун удахгүй Баян-Өлгий аймгийг зорих гэж байна. Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн гол төлөв шинэ, залуу уулчдаас бүрдсэн баг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулан энэ сарын 7-12-ны хооронд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт орших Асгат Түргэний ууланд авиралт хийх аж. Уулчид энэ сарын 6-нд буюу ирэх баасан гаригт Улаанбаатараас хөдлөх гэнэ. 4000 гаруй метрийн өндөр, мөнх цаст Асгат Түргэний уул нь огт хүн авирч байгаагүй Монголын цөөн хэдэн уулсын нэг юм. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү авиралтыг Монголын уулын хөтөчдийн холбоо болон “Mongolian Expedition” компаниас хамтран зохион байгуулж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж