Монголын сайтуудын холбооны анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудалд үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт www.news.mn, www.shuud.mn, www.olloo.mn, www.mongolnews.mn зэрэг Монголын сайтын холбооны гишүүн болох дэмжигч 60 гаруй мэдээллийн сайтын удирдлагууд болон сэтгүүлчид оролцож байна. Монголын сайтын холбооны анхдугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүлснийг албаны хүмүүс дөнгөж сая уншиж танилцуулсан байна.