Ясан сийлбэр олны талархал хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Ясан сийлбэр олны талархал хүлээжээ

Дундговь аймгийн төв Мандалговьд говийн бүсийн  Ардын урлагийн наадам болж  зөвхөн гар урлалын үзэсгэлэнд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн  80 гаруй урчуудын 250 бүтээл  аймгийн музейн их танхимд дэлгэн үзүүллээ.  Тэдгээрээс 40 гаруй бүтээл Ардын урлагийн  их наадмын үзэсгэлэнд тавигдах эрх авлаа. Дундговь аймгийн уран дархан П.Баатарчулуун, сийлбэрч Ө.Анхбаяр, уран хатгамалч Б.Цэцэгноров нарын арав гаруй урчууд байна. Мөн Мандалговь хотын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч  н.Бат-Оргилын ясан сийлбэр олны талархал хүлээсэн бүтээл болжээ.

                            С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж