
Монголбанкнаас Монгол Улс, ОХУ-ын хоорондын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төгрөг-рублийн своп хэлцлийг нэвтрүүлэх боломжийг судалж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд “ОХУ-тай хийж буй гадаад худалдааны зарим асуудал” сэдвийн дор зөвлөлдөх уулзалт 11.00 цагаас эхэллээ.
Монголбанкны уулзалтын танхимд болж буй уг уулзалтыг Монголбанкны Дэд ерөнхийлөгч удирдан явуулах бөгөөд хоёр улсын хоорондын гадаад худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын санхүүгийн эрсдлийг бууруулах боломж, төлбөр тооцоонд рублийн хэрэглээг нэмэгдүүлэх, төгрөг-рублийн своп хэлцлийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Б.СҮРЭН