ОХУ-ын засгийн газарт Парагвай эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын засгийн газарт Парагвай эмгэнэл илэрхийлэв

Парагвай улсын засгийн газар ОХУ-аас  тус улсад суугаа элчин сайд Игорь Ёжов нас барсантай холбогдуулан даваа гаригт ОХУ-ын засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн байна.

Парагвай улсын гадаад харилцааны сайд Хорхе Лара Кастро ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавровт илгээсэн эмгэнэлийн илгээлтэндээ “ОХУ-аас Парагвай улсад  томилогдон ажиллаж байсан анхны элчин сайд Ёжов таалал төгссөнд гүн эмгэнэлээ илэрхийлж байна” гэсэн байна. Элчин сайд Игорь Ёжов тус хоёр орны харилцааг бүх талаар бэхжүүлэх талаар цуцалтгүй ажиллаж ирснийг уг илгээлтэд дурджээ. ОХУ-ын элчин сайд Парагвайн нэгэн эмнэлэгт зүрх судасны өвчний улмаас даваа гаригт нас барсныг мэдээлжээ.

Парагвай, ОХУ  парагвайн дарангуйлагч Алфредо Штросснерийн засаглалын үе болох 1954-1989 он хүртэл дипломат харилцаагүй байсан бөгөөд 2005 онд элчин сайдын яамаа харилцан нээн ажиллуулснаас хойш хоёр орны харилцаа идэвхжиж эхэлсэн аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж