Дасгалжуулагчид сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчид сургалтад хамрагдаж байна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Ялангуяа сургалтын чанар, үр өгөөжид онцгой анхаарч, чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар ажиллаж байна. Энэ үүднээс БНХАУ-д  хоёр дасгалжуулагчийг бэлтгэлээ.

Мөн өчигдрөөс эхлэн “Хаалгач нарын дасгалжуулагчдын сургалт”-ыг зохион байгуулж эхэллээ. Сургалт зургаа хоногийн турш үргэлжлэх бөгөөд Азийн хөлбөмбөгийн холбооны сургагч багш, Хятадын иргэн Томас Сью, Рьян Ши нар Монголын 26 дасгалжуулагчид сургалт явуулж байна. Сургалт өдөр бүр 09-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нийслэлээс гадна хөдөө орон нутгийн дасгалжуулагч, багш нар хамрагдаж буй. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ сургалтын дараа хөдөө орон нутагт ажиллах хөлбөмбөгийн нарийн бичгийн дарга нарын сургалтыг явуулахаар төлөвлөөд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж