“Нэг Ардчилал”-чууд тав дахь уулзалтаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

“Нэг Ардчилал”-чууд тав дахь уулзалтаа хийжээ

“Нэг Ардчилал” клубээс санаачлан, Баян-Зүрх дүүргийн Ардчилсан намтай хамтран цувралаар зохион байгуулж буй “Иргэнд суурилсан хөгжлийн яриа-5” хэлэлцүүлэг өнгөрөгч бямба гаригт Баянзүрх дүүргийн иргэд гишүүдийн дунд болж өнгөрчээ.

Уг арга хэмжээний зорилго нь Монгол Улс үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласны дагуу тэрхүү хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг амжилттай цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд орших гэнэ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг “Шууд Ардчилал ба иргэдийн оролцоотой иргэний төлөө засаглал” сэдвээр, Г. Аззаяа “Баян зүрх дүүрэгт эдийн засгийн төрөлжсөн гудамж байгуулан хөгжүүлэх нь”, Ю.Энхбат “Хувьцаа, Хөрөнгийн зах зээлийн боломж” БЗД-ын АН-ын ҮЗХ-ийн гишүүн Ж.Батзандан “Хөрөнгийн зах зээл ба хувьцаа эзэмшигчдийн эрх” гэсэн сэдвээр илтгэл тавьсан  бөгөөд илтгэлийн дагуу хэлэлцүүлэг өрнөж иргэд ч идэвхитэй оролцсон байна. “Нэг Ардчилал” клубыхан цаашид ч энэхүү арга хэмжээг бодлогын чанартай асуудлуудаар үргэлжлүүлэн байнга зохион байгуулах гэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж