Сайн нойртой байх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Сайн нойртой байх аргууд

Сайн унтаж амрахад зориулсан олон зөвлөгөө байдаг ч хамгийн их үр дүн өгсөн аргаас толилуулж байна.

Нойр авах сайн зуршлууд:

-Зүгээр л явган алхаж эсвэл ямар нэг дасгал хөдөлгөөн хий.
-Оройн долоон цагаас хойш ямар ч кофейн бүү хэрэглэ. / [кофе, тамхи/
-Орондоо орохоос нэг цагын өмнө санаа зовоож мэдэх ажил бүү хий. Захидлуудаа хаяглаж болно. Харин илтгэл хэрхэн бичих тухай бодож болохгүй.
-Унтлагын өрөөнийхөө темпратурыг багасгаж, сэрүүвтэр байлга. Унтлагын өрөөгөө харанхуй болго. Тоон цагны үл мэдэг гэрэл ч унтах үед саад болдог нь судалгаанаас илэрчээ.
-Унтлагын өрөөгөө аль болох цэвэр байлга. Ундуй сундуй ор дэрэн дээр хэзээ ч тухтай унтах боломжгүй.

Хэрвээ нойр хүрэхгүй бол яах вэ?

1.    Гүн, аажуухан амьсгаа авч, амьсгалаа түгж.
2.    Толгойд чинь элдэв бодол эргэлдэж байгаа бол бүгдийг  нь цаасан дээр нэг бүрчлэн бич. /аялалд явах төлөвлөгөө, хэн нэгний тавьсан саналд хариу өгөх, шинжилгээний хариу ямар гарах тухай бодол/
3.    Тааламжтай үнэртэй биеийн шингэнээр биеэ арч.  Унтаж чадахгүй байна гэдэг таны биеийн халуун өндөр байна гэсэн үг. Халуунаа бууруулах хэрэгтэй.
4.    Хэрвээ даарч байвал оймстойгоо унт.
5.    Биеэ сул тавьж, хөлөө жийж унт.
6.    Орондоо орохын өмнө бүлээн юм уу. Зарим хүмүүс бүлээн сүүнд мелатонин болон тритопан агуулагддаг учир нойр хүргэдэг гэдэг. Үнэн хэрэгтээ  аяга сүүнд нойронд нөлөөлөх юум юу ч байхгүй. Гэхдээ бие махбодийг тайвшруулах нөлөөтэй.
7.    Эвшээлт
8.    Хөлөө тэнийлгэж дээш өргөж, доош нь буулга.
9.    Өөртөө одоо босъё гэж хэл. Дараа нь сэрүүлгээ унтраагаад, хормын дотор өглөө босох үеийн хэмнэлд орж байна гэж төсөөл. Энэ бодол аймшигтай нойр хүрэхэд тус болно. Хэрвээ энэ тохиолдолд ч нойр тань хүрэхгүй бол босож өдөр тутмын ажлаасаа хий. Номоо цэгцэлж, юм угааж, маргаашдаа бэлтгээд буцаж унт. Харин шинэ өглөөг бүх зүйл жин тан болсон өөдрөг бодолтой угтах болно.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж