Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна

Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны яам/ГХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Д.Цогтбаатар өчигдөр Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Холмс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн захирагч Х.Кларк, НҮБ-ын ЭСАГ-ын орлогч дарга Д.Титов нартай уулзаж, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсыг сонирхож судалдаг хүмүүст зориулан Монгол Улсын гадаад бодлогын талаар яриа хийв.

Ж.Холмстой хийсэн уулзалтын үеэр ТНБД зудын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж,  НҮБ-ын байгууллагуудын зүгээс шаардлагатай тусламж шуурхай үзүүлж, холбогдох арга хэмжээ авч байгаад талархал илэрхийлэв.

Гаитийн газар хөдлөлтөд өртөгсдөд зориулан Монгол Улсаас зохих тусламж үзүүлсэнд  Хүмүүнлэгийн асуудал хариуцсан ЕНБД-ын орлогч Ж.Холмс талархал илэрхийлэв.

ТНБД Д.Цогтбаатар өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зохих хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэж, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, дэд бүтэц, ялангуяа зам, тээвэр, эрчим хүчний салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг
хөгжүүлэх нь чухал байгааг онцлов.

ЭСАГ-ын орлогч дарга Д.Титов Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд сайтар бэлтгэсэн цэргийн баг оролцуулж байдагт талархал илэрхийлж, Чад улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны явц, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энгийн иргэд, тухайлбал, эмнэлгийн албан хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оролцуулах боломжийн талаар ТНБД Д.Цогтбаатартай харилцан санал бодлоо солилцов. ТНБД Д.Цогтбаатар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог хангах чиглэлээр
Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар танилцуулав.

Мөн өдөр ТНБД Д.Цогтбаатар Солонгосын нийгэмлэгийн урилгаар эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөгч нарт  Монгол Улсын гадаад бодлогын талаар яриа хийж, сонирхсон асуултад хариуллаа хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж