“Ярилцлагын хаан” Ларри Кинг зодог тайлснаа мэдэгдэж, түүний халааг Пирс Морган авсан билээ. АР агентлагийн мэдээлж буйгаар Ларри CNN телевизэд эргэн ирж, “Unthinkable: The Alzheimer’s Epidemic” хэмээх тусгай хөтөлбөрөөр үзэгчдэд бэлэг барих гэнэ.
Ирэх сарын 1-нд эфирт гарах уг нэвтрүүлгээр тэр Альцгеймерийн өвчний талаар ярилцах юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы хүү Рон энэ нэвтрүүлэгт оролцох гэнэ. Түүнчлэн Ларри Кинг дахин хоёр нэвтрүүлэг бэлтгэж байгаа бөгөөд нэг нь бейсболын тухай, нөгөөд нь жүжигчин Жонни Депп оролцох юм.
“Телевизээ их санаж байна” гэж ярьсан тэрбээр тавдугаар сарын дундуур хошин шогийн тусгай хөтөлбөрөө Америкийн хотуудад тоглоно.