
Энэтхэг улс эдийн засгийн хувьд хүчирхэгжихийн хэрээр улс орныхоо батлан хамгаалахад ихээхэхн хөрөнгө зориулсаар байна. Тус улсын цэргийн нисэх хүчинд шинээр авах 126 сөнөөгч онгоцны тендерийг олон улсын томоохон нийлүүлэгчдийн дунд саяхан явуулж эхэлсэн бөгөөд энэ нь 10 гаран тэрбум ам.долларын өртөг бүхий том төсөл юм байна. Тендерт шалгарсан нийлүүлэгч эхний 18 сөнөөгч онгоцыг шууд угсарч нийлүүлэх бөгөөд харин үлдсэн 108 онгоцыг Энэтхэгт үйлдвэрлэн нийлүүлэх үүрэг хүлээх юм байна. Энэ тендерийн шалгаруулалтаас Оросын Ми 35 болон АНУ-ын Ф/А 16, Ф18 зэрэг алдартай сөнөөгч онгоцны төслүүд хасагдсан байна. Харин евродын хэд хэдэн орны хамтарсан төсөл болох Еврофайтер Тайфун болон Францын Рафаэль сөнөөгч онгоцнууд шалгарсан байна.
М.Наст