“Да хүрээ” захыг түр хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

“Да хүрээ” захыг түр хааж магадгүй

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар дөрөвдүгээр сараас эхлүүлээд байгаа зам засвар, шинэчлэлтийн явцын талаар хэлэлцэв.  Энэ үеэр Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од “Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн 14 хоногийн хугацаатай “Да хүрээ” автомашин,  техникийн захыг хаах шаардлагатай байна” гэсэн санал гаргалаа.

Тодруулбал, Шар хадны чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэхэд Шар хадны эцсээс  Эрдэнэтолгойн автобусны  буудал хүртэлх замыг эхний 14 хоногт хаах, дараагийн 14 хоногт Эрдэнэтолгойн буудлаас Цайз зах хүртэлх замыг хааж, засварын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Хотын дарга  Г.Мөнхбаяр дээрх саналд  “Эхний ээлжинд Ажлын хэсгийнхэн “Да хүрээ” захад худалдаа,  наймаа хийдэг иргэдтэй уулзаж, ярилцах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл  Баянзүрх дүүргийн Засаг дарга үүрэг өгч, захын үйл ажиллагааг түр хаах боломжтой” гэсэн хариулт өглөө.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж