
Малчид, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг иргэдийг дэмжих, хямд түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлэхэд Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн хууль ихээхэн үүрэгтэй гэж үзсэн бөгөөд ажлын хэсгийнхэн хуулийн төсөлд 50 гаруй саналын томъёолол нэмж оруулж ирсэн байна. Ингэснээр хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг нь энэ долоо хоногт хийгдэх боломжтой болжээ.
Дараагийн хэлэлцсэн асуудал нь байгалийн гамшиг дэлхий дахинд нүүрлэж байгаа бөгөөд Монголд ч энэ аюул тулгараад байгаатай холбогдуулан орж ирсэн хөтөлбөр бөгөөд гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргах цаг нь болсон гэж хуралдаанд оролцсон дийлэнх гишүүд үзжээ.
Ингээд гэнэтийн аюулд бэлэн байх бодлого хөтөлбөрийг гаргах нь зүйтэй гэж намын бүлэг дэмжсэн аж. Түүнчлэн Монгол Улсад Гамшгаас сэргийлэх байгууллага чадавхижиж байгаа ч техникийн хувьд чадамж багатай байгаа нь энэ хөтөлбөрийн хувьд анхаарах ёстой асуудлын нэг гэж дүгнэсэн байна. Хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хуулийн талаар байгаагүй ч намын бүлэг дээр энэ асуудлыг хөндсөн аж. Бүлгийн дарга энэ талаар “Сонгуулийн хуулийн хувьд цааш нь хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлнэ” гэх тайлбарыг л хийв.