
Тэрбээр “Би булчинлаг болохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Тиймээс ч хааяа үүгээрээ бахархах сэтгэл төрдөг. Киноны цээж нүцгэн бороонд алхдаг хэсэгийн зураг авалт хамгийн хэцүү байсан. Тэр үед бид нар дасгалаа хийж, булчингаа чангалж байгаад зураг авалтаа хийлгэдэг байсан” хэмээн ярьжээ.
Taylor Lautner кинонд тоглохын тулд 14 кг орчим жин нэмсэн аж. Одоогоор тус киноны сүүлийн анги болох “The Breaking Down”-ы зураг авалт үргэлжилж байгаа ба энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох юм.
Н.Наран