
Сэтгүүлчдийн саналаар Тибодью 475 оноо авсан бөгөөд энэ 76 удаа нэгдүгээр байрын санал авсан гэсэн үг. Харин түүний араас 18 удаа нэгдүгээр байрын төлөөх авсан “Филадельфия-76” багийн Даг Коллинс, “Сан-Антонио Сперс”-гийн Грег Попович нар удаалжээ.
Тибодью NBA-ын багуудад 20-иод жил туслах дасгалжуулагчийн алба хааж, хамгийн сүүлд “Бостон Селтикс”-т Док Риверсийн туслахаар ажиллан, тэднийг аваргын цомд хөтөлсөн билээ. Тэрбээр улирлын шилдэг дасгалжуулагч болсноор “Чикаго Буллз”-ын түүхэнд энэ шагналыг хүртсэн дөрөв дэх эрхмээр тодорч байгаа юм. Түүнээс өмнө 1967 онд Жонни Керр, 1971 онд Дик Мотта, 1996 онд Фил Жэксон нар уг шагналыг “Бухнууд”-ыг удирдаж байхдаа хүртсэн аж.
Том Тибодью өнгөрсөн оны зургадугаар сард Винни дел Негрог халагдахад түүний орыг залгамжилсан билээ. Түүний багийг өөрчилсөн гол ажил нь хамгаалалтанд маш сайн бэлдсэнд оршино.
Оны шилдэг дасгалжуулагч өмнө нь Сан Антонио, Филадельфиа, Нью-Йорк, Хьюстон, Бостон хотын сагсан бөмбөгийн багт туслах дасгалжуулагчийн ажил хийж, ахлах дасгалжуулагчийн ажилд хүртлээ туршлага хуримтлуулсан байна.
“Чикагогийн бухнууд”-ыг сургагч Тибодьюгийн ачаар залуу тоглогч нар нь NBA-ыг шуугиулж, багийн лидер Деррик Роуз MVP шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа билээ.
Score Studio