Шаттл ”Дискавери” сүүлчийн нислэгтээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Шаттл ”Дискавери” сүүлчийн нислэгтээ гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Канавералын хошууны сансрын хөлөг хөөргөх талбайгаас хоёрдугаар сарын 24-ний өдрийн 16:50-д сансрын олон дахин ашиглах шаттл "Дискавери" хөлөг сүүлчийн нислэгтээ хөөрлөө. Түүнийг алсын замд нь үдэхээр хэдэн мянган хүн тэнд цугларсан байв.

    "Дискавери" хөлөг Олон улсын сансрын станцад хэдэн тонн ачаа, багаж төхөөрөмж ба зургаан хүнтэй багийг хүргэх юм. Мөн энэ нислэгээр хүн төрхт Робонавт 2 гэсэн роботыг тэнд аваачина. Шатллын аян 11 хоног үргэлжлэх ажээ.

    "Дискавери" нэртэй хөлөг 39 дэх удаагаа  буюу сүүлийн нислэгээ хийж байна. Шатллын хөтөлбөр 2011 оны дөрөвдүгээр сард "Индевор" хөлгийн нислэгээр төгсөх юм. Өмнө нь NASA . "Атлантис"  хөлгийг өнгөрсөн жил хөөргөөд ашиглалтаас гаргасан байв. Гэхдээ NASA уг хөлгийг ирэх зургадугаар сард дахин ашиглах хувилбарын талаар бодож байгаа гэнэ. "Дискавери" хөлгийн энэ нислэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төлөвлөгдсөн байсан ч шахууны гадаад саванд цуурал илэрч хойшлогдон засварт орсон байлаа. 

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж