Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг авч хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтворттой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилт”-ийн хэлэлцээрийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн мэдээллийг сонсохын зэрэгцээ Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүдийг томилох тухай, УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж