Г.Үүрцолмонгийн нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Г.Үүрцолмонгийн нэрэмжит тэмцээн болов

Жил бүр уламжлал болгон зохиогддог Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Үүрцолмонгийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 15 байгууллагын 132 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Охидын 40 кг-ын жинд Баянхангай сумын Э.Болорсувд, 44 кг-ын жинд Эрдэнэсантын А.Басчимэг, 48 кг-ын жинд Баянхангайн М.Ганцэцэг, 52 кг-ын жинд Эрдэнэсантын Б.Баярдулам, 56 кг-ын жинд Бүрэнгийн Б.Лхамдолгор, 60 кг-ын жинд Баянхангайн О.Мягмарсүрэн, 65 кг-ын жинд Аргалантын А.Отгон, 70 кг-ын жинд Бүрэнгийн О.Дуламханд  нар тэргүүн байранд оржээ. Харин хөвгүүдийн 48 кг-ын жинд Зуунмодын Д.Сугар-Эрдэнэ, 52 кг-ын жинд Баянчандманий О.Билгүүн, 56 кг-ын жинд Бүрэнгийн Д.Ёндонжамц, 60 кг-ын Баянчандманий Э.Саруул, 65 кг-ын жинд Баянцогтын Э.Тэмүүжин, 70 кг-ын жинд Батсүмбэр сумын Э.Энхтүвшин, 75 кг-ын жинд Батсүмбэрийн С.Тэмүүжин, —81 кг-ын жинд Бүрэнгийн Б.Самданжамц нар бусдыгаа тэргүүллээ. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Д.Баярбаясгалан дасгалжуулагчтай Бүрэн сум 71.5 оноогоор, удаахь байрыг Д.Сугар дасгалжуулагчтай Эрдэнэсант сум 67.5 оноогоор эзэллээ. Энэ тэмцээнийг Мөнгөнморьт сум, аймгийн самбо бөхийн холбоо ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгууллаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж