
Токиогоос Стамбул хүртэл. Ази тивд бас нэгэн урт асфальтан зам байдаг аж. АН1 хэмээн нэрлэсэн 20000 км урт үргэлжлэх энэ зам Токиогоос гараагаа эхэлж, Энэтхэг, Пакистан, Иран, Хятадын нутгаар дайран өнгөрдөг.
ОХУ-ын өргөн уудам Сибирь нутгийг дайран өнгөрдөг асфальтан замын урт “дөнгөж” 11000 км аж. Австрали улсын олон хотыг дамжин өнгөрдөг өндөр хурдны Highway 1 хэмээх зам 14500 км-т хүрдэг бөгөөд энэ замаар өдөрт 1 сая гаруй машин зорчдог гэсэн мэдээлэл Autoworld вэб сайтад нийтлэгджээ.
АНУ-ын Чикаго хотоос Санта Моника хүртэл үргэлжлэх засмал зам 3945 км боловч рокуудын зам хэмээн алдаршсан байдаг байна. Канадын нутгийг хөндлөн гардаг асфальтан замын урт 8000 км ба 1500 км аялах тутам цагийн зүйгээ орон нутгийн цагт тохируулан нэг цагаар ухраах буюу урагшлуулдаг байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг