Прокурорт шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Прокурорт шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ

Монгол Улсын Прокурорын байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа прокуроруудыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилоход баримтлах журмын талаар Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  Д.Дорлигжав тушаал  гаргажээ.
Өмнө нь Прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокуроруудыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилохтой холбоотой зохицуулалт байгаагүй бөгөөд энэ нь хувь хүний үзэмжээр прокуроруудын хувь заяаг шийдвэрлэж ирсэн байна. Ийм журам батлагдсанаар прокуророор томилогдох, дээд шатны прокуророор дэвшин томилогдох, орон нутгаас төвд шилжин ажиллах зэргээр прокурорын байгууллага дотор сэлгэн ажиллах үйл ажиллагааг  ил тод, шударга болгох анхны алхам гэсэн байна. Энэ журамд зааснаар олон жил ажилласан болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, эрхэлсэн ажил үр дүнгээр өндөр амжилт гаргасан прокурорууд цаашид дэвшин ажиллах боломжтой болж байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж