
Индексийн сагсад багтах Ээрмэл /23.8 хувь/, Адуунчулуун /12.9 хувь/, Шарын гол /9.5 хувь/, Багануур /9.1 хувь/, АПУ /6.3 хувь/, Шивээ овоо /6.1 хувь/, Хөх ган /5.9 хувь/, Ремикон /5.5 хувь/, Таван толгой /4.8 хувь/, Говь /3.1 хувь/, УИД /2.4 хувь/, Женко тур бюро /1 хувь/, Мах импекс /1 хувь/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 120 тэрбум төгрөгөөр буюу 5.4 хувь буурч, хоёр их наяд 104.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /32.2 хувь/, Эрдэнэт суврага /31.7 хувь/, Талх чихэр /21.1 хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол нэхмэл /34.9 хувь/, Алмаас /27.7 хувь/, Ээрмэл /23.8 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 51 үнэт цаас арилжигдсанаас 21 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, таван үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /177.4 мянган ширхэг/, Женко тур бюро /40.6 мянган ширхэг/, Ремикон /22.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /98.4 сая төгрөг/, Багануур /45.5 сая төгрөг/, АПУ /29.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.