Ливид 2000 хүн амиа алдаад байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ливид 2000 хүн амиа алдаад байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай










    Хоёрдугаар сарын 16-наас эхэлсэн эсэргүүцлийн ажиллагааны явцад Засгийн газрын эсрэг сөрөг хүчин ба  армийн хоорондын мөргөлдөөнөөр 2000 орчим хүн амиа алдаад байна гэж Reuters Хүний эрхийн Франц элчин Франсуа Зимерийн мэдээнээс иш татан мэдээлэв.
    "Аль-Жазира" телевиз Али гэх гэрчийн мэдээнээс иш татан Бенгазиас 160 км-ийн зайтай Эль-Завия хотноо цэргийнхэн хэдэн цагийн турш жагсагчдыг буудсан ба тэнд зуугаад хүн үрэгдэж, 400 орчим хүн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.

    Аждабия, Мисрат, Зауия хотуудад олон хүн үрэгдснийг "Аль-Арабия" телевиз мэдээлжээ. Зауия хот нь Ливийн нийслэлээс 50 км-ийн зайтай бөгөөд босогчдын гарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон байжээ. Хоёрдугаар сарын 24-нд тийшээ Африкийн хөлсний цэргийнхнийг илгээсэн байв. Аждабия хотод бараг мянгаад хүн алагдаад байгаа гэнэ.

    Ш.Мягмар


    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж