
Налайхын уурхайд осол гарсан тухай дуудлага өчигдөр 10.00 цагийн үед дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Налайхын уурхайд гар аргаар нүүрс олборлодог “Их урсгал” компанийн хоёр ажилчин уурхайн гүнд дарагдан, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтэл авчээ. Осол гарах үед уурхайн 100 метрийн гүнд дөрвөн хүн ажиллаж байсан ба уурхайн хана нурах үед хоёр нь амжиж гарсан байна.
Налайхад энэ сарын 18-нд нэг хүн амь насаа алдсан бол арав гаруйхан хоногийн дараа дахин нэг хүн уурхайн ослоор амь үрэгдлээ. Нэмэлт мэдээлэл хүргэхэд 2011 он гарсаар Налайх дүүрэгт 11 хүн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй нөхцөлд ажилласны улмаас амь насаа алдсан байна.
С.Отгон