
Тэдгээр иргэдийн дотор Малайзад бусдын гарт амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу байсан бөгөөд тэрээр Ерөнхийлөгчид хандан “Би хүний эрхийг хайгаад олохгүй байна. Үүнийг эрээд таван жил болж байна. Таван жилийн өмнө намайг Малайзад охиноо алдсан гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Энэ хугацаанд хүний эрхийн байгууллагын хаалгыг олон удаа сахилаа. Гэвч хэн ч надад тусалсангүй. Тэр ч бүү хэл Монголын талаас бидний өмгөөлөх ёстой албан хаагчид эсрэг талд маань үйлчилж, мөнгө цохиж байгааг шударга ёс гэх үү. Би үүний төлөө дуугарах болно. Бүр илүү чанга дуугарах болно” хэмээн өөрийн зовлон, бэрхшээлээ хуваалцлаа.
Б.Мандах