Дорнодод гарсан түймрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Дорнодод гарсан түймрийг унтраажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт  өчигдөр гал түймрийн дөрөв, галын зөрчлийн найман дуудлага иржээ. Тус газрын мэдээлснээр орон нутагт буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан ой хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраасан байна. Вангийн Цагаан-Уул гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн цурамнаас дахин гал гарсныг мөн унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Хилийн зургадугаар застав, Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сумаас нийт 95 хүн, автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байсан бөгөөд  өчигдөр бороо орсон нь түймрийг бүрэн унтраахад дөхөм болжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж