“МИАТ” нислэг үйлдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

“МИАТ” нислэг үйлдэж эхэллээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж  гадаад болон дотоодын нислэгээ өнгөрсөн пүрэв гаригаас хойш түр саатуулаад байсан МИАТ компани өнөөдрийн 11:10 цагаас эхлэн нислэг үйлдэж эхэллээ.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын нислэг зохицуулах инженертэй холбогдож нислэгийн хуваарийн талаар тодруулахад “Цаг агаар тогтуун болж байгаа учраас өнөөдөр 11:10 цагт эхний нислэг болох Сөүл-Улаанбаатарын нислэгийг хүлээн авч, Улаанбаатар-Сүөлийн нислэгийг хөөргөөд байна. Одоогоор хойшлогдсон нислэгийг цагийн хуваарийн дагуу бүгдийг зохицуулахаар ажиллаж байна. Хоёр өдрийн нислэг саатсан тул дараагийн нислэгүүдийн цагийн хуваарт бага зэрэг өөрчлөлт орсон. Тиймээс тухай бүрт нь зорчигчдод нислэгийн мэдээллийг хүргэж байна” гэлээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж