Хятадад ял эдэлж буй эмэгтэйчүүдийг авчрахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Хятадад ял эдэлж буй эмэгтэйчүүдийг авчрахыг хүслээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон эгч, дүү хоёр болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг саяхан тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан байна. Хятадад ял эдлэж буй дээрх эгч, дүү  хоёр 2008 онд Өвөрмонгол эрэгтэйн захиалгаар Улаанбаатараас Эрээн хотын гаалиар  мансууруулах төрлийн бодис болох каннабис нэвтрүүлэхийг завдсан гэм буруутай үйлдэлдээ тус улсын  Ардын шүүхээс ял сонссон юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хоёр эмэгтэйн нэгнийх нь /эгчийнх нь/ биеийн байдал муу байгаа гэнэ.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж