
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг шагнаж, урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Тэдгээр нь жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, “Астана-Алматы-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпийн X наадам, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагч байгаа гэнэ.
С.Цэлмэг