З.Жарантав сургууль байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

З.Жарантав сургууль байгуулна

МУГЖ З.Жарантав
монголын нэгэн хөгжмийн дэлгүүрт явж байгаад гадаадын  жуулчин бүсгүй
ятга хөгжмийг тоглож байгааг хараад хаана сурсаныг нь асуухад тэрээр “эх
орондоо сурсан” гэж хариулсан нь гавъяатад дэндүү харамсалтай санагдсан
учраас тэрээр үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэх зорилгоор
”Дорнын Их Сургууль” байгуулах болсон гэнэ. Мөн монголын томоохон өв
болсон “Морин хуур” хөгжмийг “ЮНЕСКО”-д хятадын өмчөөр бүртгүүлсэнд
харамссан тэрээр ийнхүү сургууль байгуулахаар сэтгэл шулуудсан ажээ.
МУГЖ З.Жарантав хэлэхдээ “гадаадын иргэд монголын өв соёлыг судлахын
тулд, мөн ардын дуу, үндэсний хөгжмийг эзэмшихийн тулд монголд ирж
сурдаг байх ёстой” гэсэн юм.  Түүнийг залуу байхад нь хятадын эрлийз гэж
хавчин гадуурхдаг байсан учраас нилээд хожуу, 60 гарсан хойноо 
“гавъяат” цолыг хүртэж байжээ.  Үргэлжлэлийн энд дарж уншина уу. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж