
БНСУ-ын Кёнсаннам аймаг болон “Ногоон ази” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Булган аймагт зочлов.
Монгол орны цөлжилтийг сааруулах, түүний хор нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймгийн Баяннуур суманд “Кёнсаннам аймгийн иргэдийн төгөл” буюу “Кённамын төгөл” байгуулахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Олон улсын байгууллагаар дамжуулан бүх нийтийн байгаль орчин хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах жишиг загвар бий болгох энэхүү гэрээг байгуулахад Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, орлогч Д.Мөнхсайхан, төрийн захиргаа, удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтэс, байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Бадамсүрэн, Г.Буянжаргал, А.Гантөмөр, мэргэжилтэн Д.Буманбаяр нар, мөн БНСУ-ын Кёнсаннам аймгийн Засаг даргын орлогч Им Чэ Ху, НҮБ-ын цөлжилтийн эсрэг нэгдсэн хурал зохион байгуулах албаны дарга Ян Ги Жон, хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаны ахлах мэргэжилтэн Ким Хан Жүн, Сун Ги Соб, “Ногоон ази” төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чүл, тус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Юн ЖОн Ү, төслийн ерөнхий менежер Э.Солонго нар оролцов. Гэрээний дагуух үйл ажиллагааг таван жилийн хугацаанд зохион байгуулах гэнэ.