HTC Incredible S удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

HTC Incredible S удахгүй худалдаанд гарна

HTC компаний Incredible S смартфоныг Их Британид хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Carphone Warehouse болон Best Buy зэрэг онлайн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх гэж байна. Эхний ээлжинд Incredible S-ийг дээрх хоёр сүлжээ дэлгүүрээр худалдаалах ч, аажимдаа 800 орчим худалдааны цэг, дэлгүүрүүдээр худалдаалах ажээ.

HTC Incredible S смартфон нь Android 2.2 үйлдлийн систем, 4 инчийн дэлгэц, 8 мегапикселийн хос LED гэрэл хаягчтай камер, HTCSense.com-д холболттой бөгөөд түүгээр ч зогсохгүй телевизийн сувгуудыг нэвтрүүлдэг DLNA сүлжээнд холбогдох боломжтой юм.


Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж