
Өнгөрсөн онд ашиглалтанд бүрэн орсон Энхтайвны өргөн чөлөөний МУБИС-ийн өмнөх явган хүний нүхэн гарцны зарим газраар дусаал дусч, даацын хананд борооны ус нэвчиж эхэлжээ. Өчигдөр шөнийн орсон багахан борооны улмаас ийнхүү ус нэвчсэн байгааг нь харвал ирэх зуныг тэсэхгүй болох нь харагдав. Энэ нүхэн гарцын барилга угсралтын ажлыг "Хотын зам" компани гүйцэтгэсэн бөгөөд 600 сая төгрөгийн өртөгтэйгээр боссон билээ.
Б.Манд